Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Ерөнхийлөгч эрдэмтдийг хүлээн авав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулга уулзалтад оролцож байгаа гадаад, дотоодын судлаач, эрдэмтдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч эрдэмтдийг хүлээн авав
Ерөнхийлөгч эрдэмтдийг хүлээн авав. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулга уулзалтад оролцож байгаа гадаад, дотоодын судлаач, эрдэмтдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад, АНУ, Хонгконг, Солонгос, Хятад, Япон зэрэг орны нэр хүндтэй их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн эрдэмтэд, судлаачид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын анхдугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирж үнэтэй санал, дүгнэлт хэлж, илтгэл хэлэлцүүлж байгаа эрхэм зочдод талархал илэрхийлээд тэдний үгийг сонссон юм.

Хуваалцах