Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жозеф Байден түр томилгоонууд хийлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Конгрессоос нэр дэвшигчдийг нь батлах хүртэл шинэ засаг захиргаандаа түр томилгоонуудыг хийсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Жозеф Байден түр томилгоонууд хийлээ
Ерөнхийлөгч Жозеф Байден түр томилгоонууд хийлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Конгрессоос нэр дэвшигчдийг нь батлах хүртэл шинэ засаг захиргаандаа түр томилгоонуудыг хийсэн байна. Үүнийг Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэл баталж байгаа юм.

Энэхүү мэдэгдэлд тэмдэглэснээр Конгресс танхимын гишүүдэд нэр дэвшигчдийг батлах хүртэл Холбооны яамд агентлагуудыг төрийн жинхэнэ албан хаагчид түр хаших аж.

Тодруулбал, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Төрийн департаментын гадаад улс төрийн албаны хүрээлэнгийн захирал Дэм Смит, Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр батлан хамгаалахын 1 дүгээр орлогч сайд Дэвид Норкуист, сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Энди Боколыг Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Монти Уилкинсон, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Уинн Коггинс түр томилсон байна.

Үүний зэрэгцээ Тагнуулын төв газар, НАСА-гийн тэргүүнийг түр томилжээ.

Хуваалцах