Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилна
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны талаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.

Айлчлалаар аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч байна.

Хуваалцах