Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.

Нэгдүгээр сарын 21-24-нд болох тус чуулган “Тогтвортой хөгжлийг цогцлоох оролцогч талууд” сэдвийн дор зохион байгуулагдана. Чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп, Герман улсын канцлер АнгелаМеркель, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх бөгөөд UNAIDS-ийн гүйцэтгэх захирал Винне Бьянима Европын төв банкны Ерөнхийлөгч КристинаЛагард нарын зэрэг дэлхийн нөлөө бүхий улс, орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцоно.

Хэлэлцэх гол асуудал нь орлогын тэгш бус байдал, нийгмийн хуваагдал, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх хүрээнд оролцогч талуудын капитализмын талаарх ойлголтыг шинэчлэхэд чиглэх аж.

Хуваалцах