Ерөнхийлөгч Макроны бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо
Францын хотуудад өчигдөр Ерөнхийлөгч Макроны бодлогыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийж, ажил хаялт зарлалаа. Өнгөрсөн Пүрэв гарагт улс орон даяар эсэргүүцлийн 133 ажиллагаа болсон байна.
Мэдээллийн алба

Францын хотуудад өчигдөр Ерөнхийлөгч Макроны бодлогыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийж, ажил хаялт зарлалаа. Өнгөрсөн Пүрэв гарагт улс орон даяар эсэргүүцлийн 133 ажиллагаа болсон байна. Дотоодын хэргийн яамны мэдээгээр үүнд нийт 120 мянга гаруй хүн нэгджээ.
Төмөр замынхан энэ сарын эхнээс эхлэн 7 хоногт 2 удаа ажил хаялт зарлахын зэрэгцээ олон нийтэд хандаж нэгдэхийг уриалж байгаа. Тэдэнтэй одоогоор төрийн албан хаагчид, эмнэлэг, шуудан, боловсролын байгууллагынхан нэгдээд байна. Харин Ерөнхийлөгч Макрон засгийн газар төлөвлөснийхөө дагуу шинэтгэлээ үргэлжлүүлэх болно гэж амласаар байгаа юм.


















