Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч 2013 оноос эхлэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг орон даяар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч 2013 оноос эхлэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг орон даяар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Үүний хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр болон “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгынхаа хүрээнд боловсруулсан хууль, хөтөлбөрүүдийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, Улс төрийн намуудын тухай болон Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдээр мэдээлэл хийх юм байна. Мэдээлэл 12:00 цагт Төрийн ордны “А” танхимд болно.


















