Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Пак сөрөг хүчний намын тэргүүнтэй уулзана

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн дуулиан шуугиан улам бүр газар авч байгаа энэ үед прокурор түүнээс мэдүүлэг авах тухай яригдаж эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ерөнхийлөгч Пак сөрөг хүчний намын тэргүүнтэй уулзана
Ерөнхийлөгч Пак сөрөг хүчний намын тэргүүнтэй уулзана. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн дуулиан шуугиан улам бүр газар авч байгаа энэ үед прокурор түүнээс мэдүүлэг авах тухай яригдаж эхлээд байна. Мөн тэрээр маргааш гол сөрөг хүчний намын тэргүүнтэй уулзахаар болжээ. Ерөнхийлөгчийн албаны уламжилснаар ерөнхийлөгч Пак Гын Хэ сөрөг хүчний гол нам болох Минжү намын тэргүүн Чоо Ми-ай-гийн уулзах саналыг хүлээн авч, маргааш уулзахаар болсон байна.

Тодруулбал, сөрөг хүчний энэ нам нь ерөнхийлөгч Пак-ийг түүний найз Чой Сун Сил-ын авлигын хэрэгтэй холбогдсон тэр цагаас эхлэн огцрохыг шаардаж байгаа юм. Гэвч энэ удаад ерөнхийлөгчтэй уулзаж, ямар яриа хэлэлцээ хийх талаар мэдээлэл байхгүй байгаа ч зарим нэг хардлага үүсээд байна. Ерөнхийлөгч Пак засаг захиргаандаа шинэ томилгоо хийх үеэрээ эрх баригч болон сөрөг хүчний намын хоёулангийнх нь санал болгосон хүнийг ерөнхий сайдаар томилж болох юм гэсэн санал дэвшүүлж байсан. Мөн тэрээр энэ асуудлаар 2 намын удирдагчидтай уулзах санал гаргасан ч бүтэмжтэй зүйл болоогүй.

Харин энэ удаад сөрөг хүчнийхэн бодлоо өөрчилж, уулзахаар болсон нь ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байгаа олон нийтийн дэмжлэгийг авч, түүнийг огцор гэсэн шаардлагаа дахин тавих гэж байна гэж зарим ажиглагчид үзэж байна. Ерөнхийлөгч Пак-ыг өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд хүргэсэн хэргийг дахин сөхвөл, түүний 40 гаруй жил үерхсэн найз Чой Сун Сил нь төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон, ерөнхийлөгчийн нэрийг барьж, үүсгэн байгуулсан 2 сандаа хууль бусаар мөнгө татан төвлөрүүлсэн, түүнийгээ хувийн ашиг сонирхолд зарцуулсан, авлига авсан гэх мэт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм.

Энэ хэрэгт ерөнхийлөгч Пак төрийн зөвлөхийн албан тушаалгүй, гадны хүнийг улсын нууц материалд халдах боломжийг олгосон гэж буруутгагдан энэ лхагва гарагаас хэтрэхгүйгээр прокурорт мэдүүлэг өгөх болоод байна. Ингэснээр тэрээр тус улсын түүхэнд хэрэгт холбогдон, мэдүүлэг өгсөн анхны ерөнхийлөгч болох юм.

Хуваалцах