Ерөнхийлөгч Путин ирэх 7 хоногоос хүн амыг вакцинжуулалтад хамруулж эхлэхийг үүрэг болголоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шадар сайд Татьяна Голиковад ирэх 7 хоногоос хүн амаа шинэ коронавирусний эсрэг өргөн хүрээтэй вакцинжуулалтад хамруулж эхлэхийг үүрэг болгосон байна. Оросын төрийн тэргүүн батлан хамгаалах яамны эрүүл
Мэдээллийн алба

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шадар сайд Татьяна Голиковад ирэх 7 хоногоос хүн амаа шинэ коронавирусний эсрэг өргөн хүрээтэй вакцинжуулалтад хамруулж эхлэхийг үүрэг болгосон байна. Оросын төрийн тэргүүн батлан хамгаалах яамны эрүүл мэндийн олон зориулалт бүхий төвүүдийн нээлтэд зориулсан цахим хуралдааны үеэр ийнхүү мэдэгдсэн байна.
Оросын төрийн тэргүүн шинэ коронавирусний вакцины үйлдвэрлэл ойрын хугацаанд нийт 2 сая тунд хүрэхээр байгаа учир улс орон даяар вакцинжуулалтыг эхлүүлэх боломж бүрдсэн гэж үзэж байгаагаа онцолсон байна. Харин шадар сайд Голикова вакцинжуулалт үнэ төлбөргүй мөн сайн дурын үндсэн дээр хийгдэхийг мэдэгдсэн Түүнчлэн эхний ээлжидвакцинжуулалтад хамруулах бүлгийнхний эрсдлийн үнэлгээг хийжбайгаагаа Ерөнхийлөгчид тайлагнасан байна.
Өчигдөр мөн НҮБ дахь ОХУ-ын суурин төлөөлөгчийн газар болон Эрүүл мэндийн яамнаас НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы хүрээнд шинэ коронавирусний эсрэг Спутник V вакцины танилцуулгыг хийжээ. Оросын эрүүл мэндийн сайд Михайл Мурашко энэ үеэр энэ вакцины туршилтад 40 гаруй мянган хүн хамрагдсаныг, эмнэл зүйн туршилт ОХУ-аас гадна Беларусь, Энэтхэг Арабын нэгдсэн Эмирт, Венесуэл улсуудад ч хийгдсэнийг мэдээлсэн байна. Мөн эрсдэлт бүлэгт хамаардаг Оросын 100 гаруй мянган хүнд энэ вакциныг хийгээд байгааг, Оросын бүх бүс нутгуудад хувиарлажхэдийн түгээгээд байгааг мэдэгдсэн байна.


















