Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Путин ОХУ, Белоруссын цэргийн хамтарсан сургуулилтын явцтай танилцлаа

Ерөнхийлөгч Путин ОХУ, Белоруссын цэргийн хамтарсан сургуулилтын явцтай танилцлаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Путин ОХУ, Белоруссын цэргийн хамтарсан сургуулилтын явцтай танилцлаа
Ерөнхийлөгч Путин ОХУ, Белоруссын цэргийн хамтарсан сургуулилтын явцтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ленинград мужийн Лужский талбайд болж байгаа Баруун-2017 нэртэй цэргийн сургуулилтын явцтай танилцсан байна. Орос Белоруссын цэргийн хамтарсан энэ сургуулилтыг 2009 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулах болсон юм. Энэ жилийн стратегийн сургуулилтанд нийтдээ 13 мянган цэргийн албан хаагч оролцож байна.

Сургуулилтын зорилго нь болзошгүй түрэмгийлэлийг няцаахад цэрэг дайчдын бэлэн байдлыг шалгахад чиглэгдэж байгаа юм байна. Сургуулилтын явцад гадаадын 95 зочин төлөөлөгч түүний дотор НАТО гийн цэргийн албан хаагчид ажиглалт хийж байгаа юм байна. энэ хооронд Зүүн Азид ОХУ, БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхний хамтарсан сургуулилт эхлээд байна. Хамтарсан сургуулилтыг Япон тэнгис болон Японы хойд бүс Агнуурын тэнгист анх удаа хийж байна. Энэ сургуулилт ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл үргэлжилнэ. Өчигдөр Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Агнуурын тэнгист ирсний дараа Владивосток хотод цэргийн хамтарсан сургуулилтыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон. сургуулилтанд Оросын талаас 11хөлөг онгоц, 2 шумбагч онгоц, Хятадын талаас 4хөлөг онгоц оролцож байгаа юм байна.

Эдгээр хөлөг онгоцуудаар шумбагч эсэргүүцэх тулалдаан болон хөлгийн багийнханыг аврах сургуулилтыг хийхээр төлөвлөж байна. ОХУ болон БНХАУ 2012оноос хойш жил бүр цэргийн хамтарсан сургуулилт хийдэг болсон юм. энэ нь 2 улсын тэнгисийн цэргийн хүчнийхний сүүлийн 6 жил дэхь 8 дахь сургуулилт м.

Хуваалцах