Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Трамп 6 орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглолоо

Ерөнхийлөгч Дональд Трамп зургаан орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг нь 90 хоногоор хориглосон зарлиг гаргаад байна. Эдгээр орон нь хүн амынх нь дийлэнх нь мусульман шашинтан байдаг Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ерөнхийлөгч Трамп 6 орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглолоо
Ерөнхийлөгч Трамп 6 орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Дональд Трамп зургаан орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг нь 90 хоногоор хориглосон зарлиг гаргаад байна. Эдгээр орон нь хүн амынх нь дийлэнх нь мусульман шашинтан байдаг Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан юм байна.

Эдгээр орноос дүрвэгсэд хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногоор зогсоох болжээ. Гэхдээ Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаа бүрэн зогсоосон талаар шинэ зарлигт тусгагдаагүй байгаа юм. Шинэ зарлиг энэ сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр болох аж. Энэ нь өмнөх зарлиг гарсны дараах шигээр нисэх онгоцны буудлуудад эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээнд тооцогдож байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхийлөгч Дональд Трамп долоон орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг нь хориглосон зарлиг гаргасан юм.

Энэ зарлиг нь гарын үсэг зурсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн тул эсэргүүцэгчид олон улсын нисэх онгоцны буудлуудад эсэргүүцэл зарлаж байсан төдийгүй АНУ-ыг зорьж явсан зорчигчид онгоцноос хөөгдөн буухад хүрч, улмаар хаашаа ч явах аргагүй гацах тохиолдол ч гарч байсан билээ. Мөн Америкийн ногоон карттай дээрх 7 орны иргэд ч энэ хоригт орсон байсан нь багагүй асуудал дагуулж байсан. НҮБ болон олон улс, Америкийн хүний эрхийг хамгаалагч байгууллагынхан Трамп Ерөнхийлөгчийн энэ зарлигийг эрс шүүмжилж байсан юм.

Үүний дараа Нью-Йоркийн Холбооны тойргийн шүүхээс Америкийн нисэх онгоцны буудлууд дахь тус улсын визтэй цагаачдыг албадан гаргаж байсанд хориг тавих шийдвэр гаргасан билээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд Сиэтл дэх Холбооны шүүх Ерөнхийлөгч Трампын эхний зарлигт бүхэлд нь хориг тавьсан юм.

Эхний энэ зарлигтай нь харьцуулахад энэ удаагийнхад Иракийг жагсаалтаас хассан байна. "Цагаан ордон"-ы албан ёсны төлөөлөгчийн тайлбарласнаар Иракийн Засгийн газар Америкийн виз хүссэн иргэдийнхээ хяналт шалгалтыг чангатгасны дээр Америкийн талтай мэдээллээ харилцан солилцох болсон учир дээрх жагсаалтаас хасагдсан байна.

Хуваалцах