Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг түр зогсоохыг үүрэг болгожээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахыг түр хойшлуулах үүрэг өгсөн байна. Энэ тухай "Вашингтон пост" сонин эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн нийтэлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахыг түр хойшлуулах үүрэг өгсөн байна. Энэ тухай "Вашингтон пост" сонин эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн нийтэлжээ.
Гэхдээ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжийг нухацтайгаар хэлэлцэж байгаа аж. Харин ОХУ өдөөн хатгасан гэж үнэлж болохуйц алхам хийвэл шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн байгааг тэрээр мэдэгдсэн байна. Сирид химийн зэвсгийн халдлага гарснаас үүдэлтэй нөхцөл байдал хурцадсан учир АНУ ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч НиккиХейли өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн юм.
Тэрээр АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин энэ даваа гарагт ийм арга хэмжээ авахаа зарлана гэдгийг мэдэгдсэн юм. Мөн Сирийн удирдагч Асадтай холбоотой бүх компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг "Си Би Эс Ньюс"-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон юм. Харин Трамп Ерөнхийлөгч өнгөрсөн ням гарагт үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхүүдтэй уулзахдаа хориг арга хэмжээ авах нь зүйтэй гэдэгт итгэл төгс биш байхад нь ийнхүү албан ёсоор түүнийг зарласанд сэтгэл гонсойсноо мэдэгдсэн байна.


















