Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Трамп ямар тохиолдолд Умард Солонгосын удирдагчтай хэлэлцээ хийхээс татгалзахаа мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар тохиолдолд Умард Солонгосын удирдагчтай уулзалт хэлэлцээ хийхээс татгалзахаа мэдэгдээд байна. Тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд уулзалт нь амжилттай болох ёстой. Үгүй бол энэ уулзалтад оролцохгүй гэдгээ онцлон мэдэгдсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Трамп ямар тохиолдолд Умард Солонгосын удирдагчтай хэлэлцээ хийхээс татгалзахаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч Трамп ямар тохиолдолд Умард Солонгосын удирдагчтай хэлэлцээ хийхээс татгалзахаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп ямар тохиолдолд Умард Солонгосын удирдагчтай уулзалт хэлэлцээ хийхээс татгалзахаа мэдэгдээд байна. Тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд уулзалт нь амжилттай болох ёстой. Үгүй бол энэ уулзалтад оролцохгүй гэдгээ онцлон мэдэгдсэн юм.

Цагаан ордны тэргүүн Флорида муж дахь хувийн эдлэндээ Японы Ерөнхий сайд АбэШинзог хүлээн авч уулзсаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү онцолсон байна. Тэрээр Ким Жон Унтай хийх уулзалт нь дэлхийн түвшний амжилт дагуулах ёстой хэмээн тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ АНУ Умард Солонгостой харилцах харилцаанд урьд өмнө байгаагүй бат тууштай байр суурьтай байгааг тэрээр онцолсон юм. Энэ үеэр Умардын удирдагчтай хийх уулзалтынхаа үеэр тус улсын тусгай ажилтнуудын хулгайлсан Япон иргэдийн асуудлыг сөхөж тавихаа дахин баталсан юм.

Харин АНУ, Японы төр засгийн тэргүүн нарын уулзалтаар өөр онцолж хэлэлцсэн асуудал нь 2 талын эдийн засаг, худалдааны харилцаатай холбоотой байсан байна. Ерөнхийлөгч Трамп АНУ Японтой хийж байгаа худалдаанаас жилдээ 68-100 тэрбум ам.долларын алдагдал амсч байгааг тэмдэглэн хэлсэн. Энэ алдагдлыг их гэж Трамп Ерөнхийлөгч үзэж байгаа учир Японы ган, хөнгөн цагаанд импортын гаалийн татвар ногдуулахаас өөр аргагүй байснаа тайлбарласан байна. Харин Японы Ерөнхий сайд АбэШинзо 2 улс худалдааны салбарт шударга, харилцан ашигтайгаар хамтран ажиллах шинэ гэрээ хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр болсныг мэдэгдсэн байна.

Хуваалцах