Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Трамп засгийн газрын үйл ажиллагааг сар, жилээр зогсооход бэлэн байгаагаа илэрхийллээ

АНУ-ын Холбооны засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт цаашид тодорхойгүй хугацаагаар сунжирч мэдэхээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнд бэлэн байгаагаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Трамп засгийн газрын  үйл ажиллагааг  сар, жилээр  зогсооход  бэлэн байгаагаа илэрхийллээ
Ерөнхийлөгч Трамп засгийн газрын үйл ажиллагааг сар, жилээр зогсооход бэлэн байгаагаа илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Холбооны засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт цаашид тодорхойгүй хугацаагаар сунжирч мэдэхээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп үүнд бэлэн байгаагаа илэрхийлснийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдлээ. Мөн тэрээр Конгресс дахь Ардчилсан намынхан урт хугацааны туршид Мексиктэй залгаа хилийн дагууд хамгаалалтын хана босгоход шаардагдах хөрөнгө мөнгийг хуваарилахыг зөвшөөрөхгүй байгааг эрс шүүмжилсэн юм.

Ардчилсан намынхан хил дээрх аюулгүй байдлыг хангах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч Ерөнхийлөгч Трамп ялалт байгуулаасай гэж хүсэхгүй байгаагаас өнөөдрийн асуудал үүсээд байна хэмээн тайлбарласан байна. Харин үүний өмнө Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга ЧакШумер Ерөнхийлөгч Трамптай хийсэн уулзалтынхаа дараа төсвийн хөрөнгөгүй учир Холбооны засгийн газрын үйл ажиллагааг сар, жилээр зогсооход бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Холбооны засгийн газрын зарим яамд, агентлагуудын үйл ажиллагааг өнгөрсөн 12 дугаар сарын 22-ноос эхлэн санхүүжилтгүйн улмаас зогсоосон юм.

Энэ нь Конгресс дахь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхан Мексиктэй залгаа хил дээр хамгаалалтын хана босгоход шаардлагатай 5 тэрбум ам.долларыг түр төсвийн төсөлд тусгах Ерөнхийлөгч Трампын шаардлагатай холбоотой санал зөрөлдөөнтэй холбоотой аж. Одоогоор Ардчилсан намынхан энэ хөрөнгө мөнгийг төсвөөс гаргахыг дэмжихгүй гэдэг байр сууриндаа хатуу зогсч байгаагаа илэрхийлсээр байна. Гэвч Ерөнхийлөгч Трамп АНУ-ын дэд Ерөнхийлөгч МайкПенс, Конгресс дахь Ардчилсан намын төлөөлөгчдийн тэргүүн нар болох ЧакШумер, НэнсиПелоси нарын уулзалт үр дүнтэй болсныг мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр Мексиктэй залгаа хил дээр өмнө төлөвлөж байснаар бетонон биш харин ган хана барихаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.

Хуваалцах