Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаа үндэслэлүүдийг сенатад танилцууллаа

АНУ-ын Конгрессын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Адам Шифф тэргүүтэй төлөөлөгчдийн танхимаас сонгогдсон гишүүд Ерөнхийлөгч Трампад импичментын асуудлаарх

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаа үндэслэлүүдийг сенатад танилцууллаа
Ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаа үндэслэлүүдийг сенатад танилцууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Конгрессын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Адам Шифф тэргүүтэй төлөөлөгчдийн танхимаас сонгогдсон гишүүд Ерөнхийлөгч Трампад импичментын асуудлаарх Сенатын хуралдааныг эхлүүлээд байна. Сенатын гишүүдийн урьдчилж баталсан дэгийн дагуу яллагч тал болох Төлөөлөгчдийн танхимынх гишүүд ийнхүү Ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаа үндэслэлүүдээ танилцуулж байгаа юм.

Тэрээр, "ДонльдТрамп Ерөнхийлөгчийн тангараг, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн. Тиймээс АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалаас нь огцруулахаас өөрөөр ийм аюул заналхийллээс хамгаалах хэрэгсэл байхгүй. Хэрэв импичмент зарлаж, албан тушаалаас нь огцруулж түүнд хариуцлага тооцож чадахгүй бол Ерөнхийлөгч Трамд жинхэнээсээ хуулинд захирагдахаар гүй болно." гэсэн байна.

Адам Шифф Сенат дахь хуралдааны үеэр Ерөнхийлөг Трампыг буруутгах үндэслэлүүдийг нэг бүрчлэн танилцуулсан. Ингэхдээ гэрчүүдийн мэдүүлэг, Ерөнхийлөгч Трампын мэдэгдэл зэргээс хэсэгчилж үзүүлж байсан. Гэхдээ 2 цагийн туршид үргэлжилсэн түүний мэдүүлэгт өмнө нь огт дэлгэж байгаагүй баримт нотолгоо, шинээр үүссэн нөхцөл байдал гэхээр байгаагүйг ажиглагчид тэмдэглэж байна.

Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлд нийт 24 цагийн хугацаа олгосон учир 3 өдрийн хуралдааныг зориулах юм байна. энэ хугацаанд Ардчилсан намынхан сенатын танхим дахь бүгд найрамдах намаас сонгогдсон аядуу зөөлөн байр суурьтай гишүүдийн дэмжлэгийг авахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах болно гэдгийг мэргэжилтнүүд баталж байна. Харин үүний дараах 24 цаг буюу 3 өдрийн хуралдаан Ерөнхийлөгч Трампыг өмгөөлөгчдөд зориулагдахаар хурлын дэг батлагдсан юм. Бүгд найрамдахчуудын хувьд хуралдааны дэгийг хатуу барьж энэ сарын эцэс гэхэд Ерөнхийлөгчид импичмент зарлаж огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдэхийг чармайж байгаа юм.

Хуваалцах