Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо

Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо. Зураг: МҮОНРТ

Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо. Шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи, ололт дээр тулгуурлан агаарын бохирдолтой тэмцэх урт хугацааны бодлого боловсруулж хүний эрүүл мэндийг хамгалаах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг багасгах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай зохицон урагшлах засаглал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов. Шинэ техник, технологийг нийгэмд халгүй, ээлтэй хэлбэрээр нэвтрүүлэн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинээр нэвтрүүлж буй технологийг зохицуулах хэм хэмжээ, дүрэм журам, стандартын асуудлыг хэлэлцлээ.

Хуваалцах