Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн ням гарагт Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байна. Төрийн тэргүүнийг Дархан хотод хүрэлцэн ирэхэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн Ням гарагт Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байна. Төрийн тэргүүнийг Дархан хотод хүрэлцэн ирэхэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын зэрэг орон нутгийн удирдлагууд угтан авч мэндчилэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллах хугацаандаа Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Дархан -50 жил” цэцэрлэгт хүрээлэн цогцолборт мод тарилаа. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Залуучууд” театрт Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөлд 2009 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж ирснээс хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан танилцуулах уулзалт хийж, дараа орон нутгийн телевизээр шууд ярилцлага өглөө.

Хуваалцах