Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

Өнгөрсөн шөнө Франц улсын нийслэл Парис хотноо хэд хэдэн газарт хүмүүсийг барьцаалсан болон хүмүүс рүү буудсаны улмаас 150 гаруй хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө Франц улсын нийслэл Парис хотноо хэд хэдэн газарт хүмүүсийг барьцаалсан болон хүмүүс рүү буудсаны улмаас 150 гаруй хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон. Үүнтэй холбогуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв.БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ЭРХЭМСЭГ НОЁН ФРАНСУА ОЛЛАНД ТАНААПарис хотЭрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотод болсон террорист цуврал халдлагад олон зуун эрдэнэт хүний амь эрсэдсэнд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд хувиасаа болон Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.Эмгэнэлт явдал тохиолдсон энэ өдрүүдэд учирсан уй гашууг Монголын ард түмэн хуваалцаж байна.ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖУлаанбаатар хот2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Хуваалцах