Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хасын хүлэгүүд”-тэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Хасын хүлэгүүд” клубын гүйцэтгэх захирал, багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт, ивээн тэтгэгчид болон тамирчдын төлөөлөл байлцав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хасын хүлэгүүд”-тэй уулзлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хасын хүлэгүүд”-тэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Хасын хүлэгүүд” клубын гүйцэтгэх захирал, багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт, ивээн тэтгэгчид болон тамирчдын төлөөлөл байлцав.

“Хасын хүлэгүүд” багийн дасгалжуулагч О.Баярцогт “Монгол Улсын Ерөнхийлөгч Та бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд гүнээ талархаж байна. Манай баг Үндэсний лигийн тэмцээнд 2008, 2009, 2010 онд дараалан түрүүлж түүхэн амжилт тогтоосон. Мөн бид энэ онд түрүүлж, түрүүлсэн баг тамирчид нь улсынхаа төрийн тэргүүнтэй уулздаг АНУ-ын жишгийг Монголд тогтоох зорилготой энд хүрэлцэн ирлээ” гэв.

“Хасын хүлэгүүд” клубын ивээн тэтгэгч “Хас” банк, SB Logistics компанийн төлөөлөгчид багийн санхүүжилтийн талаар танилцуулав. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочидтой дурсгалын зураг татуулж, баг тамирчдад алдарт Майкл Жорданы гарын үсэгтэй бөмбөг бэлэглэв.

Хуваалцах