Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчилна

Айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцох аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчилна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчилна. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрөөс энэ сарын 4 хүртэл ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцох аж.

Үүнээс гадна мөн гуравдугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэлэх юм.

Эх сурвалж: President.mn

Хуваалцах