Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Өвөрхангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал соёолон аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач С.Дамбажавын хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын Алд

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд 13 настай Г.Эрхэмнамдагбаяр хүүгийн унаж хурдлуулсан Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, уяач Д.Дагвадоржийн бор үрээ тод магнай болж торгон жолоогоо өргүүллээ.

Өвөрхангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал соёолон аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач С.Дамбажавын хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан айрагдав.

Хуваалцах