Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай оронд ирсэн зочин бүрийн сэтгэл өөдрөг, дурсамж дүүрэн байг ээ

Өчигдөр буюу долоодугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо. Тус наадмын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бэсрэг

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай оронд ирсэн зочин бүрийн сэтгэл өөдрөг, дурсамж дүүрэн байг ээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай оронд ирсэн зочин бүрийн сэтгэл өөдрөг, дурсамж дүүрэн байг ээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу долоодугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо. Тус наадмын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бэсрэг наадмыг хааж үг хэллээ. Тэрээр,

"Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэмсэг хатагтай, ноёдоо,

Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар, хүндэт зочдод болон ASEM-ын 20 жилийн ойд зориулсан Монгол наадам манай үндэсний ёс жаягын дагуу өрнөөд ийнхүү өндөрлөж байна.

Монголын сайхан орон, сайхан уламжлал, нүүдлийн соёлын дээжисийг шингээсэн Монгол наадмын хүндэтгэл, ёслол, агуулга, өгүүлэмж бүрээс Та бүхэн Монголыг таних мэдлэг дурсамжаа зузаатгасан гэдэгт эргэлзэхгүй байна.

Манай сайхан оронд Та бүхнийг дахин тухтай саатан морилохын ерөөл өргөж, энэ удаагийн наадмыг жаргаая.

Манай оронд ирсэн зочин бүрийн сэтгэл өөдрөг, дурсамж дүүрэн байг ээ." хэмээн хэллээ.

Хуваалцах