Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заана
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заана. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жилийн хувьд эх орон даяар эхний хичээлийг "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр заана.

Хичээлийг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагаас МҮОНТ-ийн Үндэсний телевиз, "Монголын мэдээ" сувгаар болон олон нийтийн MNB.mn цахим хуудас онлайнаар шууд дамжуулна.

Ерөнхийлөгч өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд "Дэлхийн дулаарал-Монгол орон", 2010 онд "Монголын бахархал", 2011 онд "Монголын сайхан орноор", 2012 онд "Хүн болох багаасаа", 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", 2014 онд "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", 2015 онд "Санаа зөв бол заяа зөв" сэдвээр хичээл зааж байсан юм.

Хуваалцах