Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байна

Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байна. Зураг: МҮОНРТ

Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож байна. Чуулган энэ сарын 16-наас ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм.

Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт”, “Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган”, “Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хурал” зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах