Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Раул Кастрогийн урилгаар Кубад айлчилна
Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 23-нд АНУ-ын Филадельфи хотод ажиллахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар есдүгээр сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Түүнчлэн есдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм байна.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 23-нд АНУ-ын Филадельфи хотод ажиллахаар төлөвлөжээ.


















