Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:Төмөр замын хүчин чадлыг хэд дахин нэмэх шаардлагатай

Төмөр замын шинэчлэлийн хөтөлбөрий хүрээнд 2015 он гэхэд ачаа эргэлтийг 34 сая тн-д хүргэнэ гэж хоосон ярихын оронд хугацаа зааж ажлаа яаравчлах хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатуу сануулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:Төмөр замын хүчин чадлыг хэд дахин нэмэх шаардлагатай
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:Төмөр замын хүчин чадлыг хэд дахин нэмэх шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Хоёр хөршийн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Төмөр замын хөгжлийн асуудлаар нухацтай ярилцана гэж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдлээ. Улаанбаатар төмөр зам нь Монгол улсын нийт ачаа тээврийн 90 орчим хувийг тээвэрлэдэг ч гадагшаа зах зээл төдийлөн сайн өргөжихгүй байгааг төрийн тэргүүн хэллээ. Улсын эдийн засгийн хөгжил Төмөр замтай салшгүй холбоотой учраас энэ салбарыг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай. Төмөр замын шинэчлэлийн хөтөлбөрий хүрээнд 2015 он гэхэд ачаа эргэлтийг 34 сая тн-д хүргэнэ гэж хоосон ярихын оронд хугацаа зааж ажлаа яаравчлах хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатуу сануулсан юм.

Хуваалцах