Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Турк Улсын Ерөнхийлөгчид утсаар баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Рэжэп Тайип Эрдоантай утсаар ярьж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Турк Улсын Ерөнхийлөгчид утсаар баяр хүргэлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Турк Улсын Ерөнхийлөгчид утсаар баяр хүргэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Рэжэп Тайип Эрдоантай утсаар ярьж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.

Тэрээр энэ үеэр “Монгол Туркийн хооронд 1969 онд дипломат харилцаа тогтоосноор түүхэн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх үндэс тавигдсан. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол, Туркийн харилцаа хурдан хөгжиж, асар богино хугацаанд өндөр түвшинд хүрсэнд бид их баяртай байна. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж тал бүрийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар, Туркийн ард түмэнд танаар уламжлан чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс Бүгд Найрамдах Турк улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Турк улсыг гуравдагч хөрш гэж албан ёсоор тодорхойлсон байдаг юм” хэмээжээ.

Хуваалцах