Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Польш Улсын Ерөнхий сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр тал 2015 онд дипломат харилцаа тогтоосны

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Польш Улсын Ерөнхий сайд бараалхав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Польш Улсын Ерөнхий сайд бараалхав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр тал 2015 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэснийг дурдаж, Европын холбооны гишүүн, гурав дахь хөрш гэдэг утгаар Польш Улсад монголчууд өндөр ач холбогдол өгч, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж ирснийг тэмдэглэлээ.

Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдааныг 2 жилийн өмнө Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд дараагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг бэлтгэх ажил эхэлснийг талууд дурдаж байв.

Польшийн тал ойрын ирээдүйд Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн нээхээр болсныг Монголын тал талархан хүлээн авч, энэ нь хоёр талын харилцааг шинэ нөхцөлд өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно хэмээн үзэж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлов.

Хуваалцах