Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал хүргүүллээ
МҮЭХ-ноос 2014 онд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлээд үр дүн гараагүй. Иймд өнөөдөр МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал хүргүүллээ.
Мэдээллийн алба

МҮЭХ-ноос 2014 онд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлээд үр дүн гараагүй. Иймд өнөөдөр МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал хүргүүллээ.Энэхүү саналыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 3.15 дахь “Ажилчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажлын орчин бүрдүүлэх, бүтээмжийг дэмжих хөдөлгөөнийг үйлдвэрчний байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг үндэслэжээ.
Тэд Засгийн газар ирэх жилийн төсөвт цалин хөлс тэтгэвэр нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөж байгааг эсэргүүцэж байгаа юм.


















