Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч төрийн ёслолын журмыг батална

Өчигдөр үдээс хойш хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч төрийн ёслолын журмыг батална
Ерөнхийлөгч төрийн ёслолын журмыг батална. Зураг: МҮОНРТ

Өчигдөр үдээс хойш хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар хийх үед байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал дэмжигдсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь байнгын хорооны горимын саналыг дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хуулийн энэхүү өөрчлөлтөөр төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь Монголын ард түмний уламжлал, ёс заншил, үндэсний онцлогийг харуулсан бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслолын журмыг баталж байхаар боллоо.

Хуваалцах