Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирнэ

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон хоёр хөршийн тэргүүнүүдтэй уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирнэ
Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирнэ. Зураг: МҮОНРТ

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон хоёр хөршийн тэргүүнүүдтэй уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон. Тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд болж буй Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирэх юм. Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван, тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин хурлыг даргалсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр ОХУ ерөнхийлөгч Путинтэй уулзсан бөгөөд ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. “Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд энэ ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ц.Элбэгдорж илэрхийлсэн. Санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг хариу урилаа.

Түлхүүр үг:Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирнэ
Хуваалцах