Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойд оролцож үг хэлсэн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойд оролцож үг хэлсэн билээ. Энэ үеэр хэлсэн үг нь олны анхаарлыг татаад байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуулийг баталсны дараа Ерөнхийлөгч олон нийтийн цахим хуудсаар дамжуулан авлигач, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байсан. Харин тэрбээр өнөөдөр үг хэлэх үеэрээ Өршөөлийн тухай хуульд хориг тавина гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, хэлсэн үгэндээ "Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй" гэсэн юм.

Ингэснээр нийгэмд талцал үүсгээд байсан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой болллоо.

Хуваалцах