Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо эхлэх Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын IV дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдтэй уулзах юм. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй өн

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана
Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо эхлэх Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын IV дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдтэй уулзах юм. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй өнөөдөр уулзах бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маргааш уулзана.

АХАИББХ хуралдуулах санаачилгыг Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр анх дэвшүүлжээ.

Түлхүүр үг:ерөнхийлөгч
Хуваалцах