Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намын урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дагалдан яваа хүмүүс тусгай онгоцоор нутаг буцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намын урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дагалдан яваа хүмүүсийн хамт тусгай онгоцоор нутаг буцлаа.

БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Пак Ы Чун, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам, Солонгосын Ардын армийн Жанжин штабын дэд дарга О Кум Чоль, Биеийн тамир болон спортын сайд Сон Кван Хо, Газрын болон тэнгисийн тээврийн дэд сайд Квак Иль Рен, БНАСАУ-аас Монголд суугаа Элчин сайд Хон Гю, Гадаад улсуудтай соёлоор харилцах Солонгосын хорооны дэд дарга, БНАСАУ-Монголын Найрамдлын холбооны дарга Ким Жин Бом, албаны бусад хүмүүс болон тус улс дахь Монголын ЭСЯ-ны ажилтнууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нисэх буудлаас үдэн гаргав. Монгол Улсын Ерөнхийлөгч үдэж гаргасан албаны хүмүүст сайн сайхныг хүссэн байна.

Түлхүүр үг:ерөнхийлөгч
Хуваалцах