Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхийлөгчийн анхны селфи

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн анхны селфи
Ерөнхийлөгчийн анхны селфи. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт манай улсад ирсэн бөгөөд өнөөдөр буцах юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж селфи зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь анхны тохиолдол байлаа. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди олон нийтийн цахим сүлжээг сайшаан ашигладаг улс төрчдийн нэг бөгөөд тэрбээр манай улсын Ерөнхийлөгчтэй ч мөн селфи зураг авахуулсан юм.

Үүнээс гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад ирсэн даруйдаа шөнийн зураг авч өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсаас мэндчилж байна” хэмээн жиргэжээ. Түүнчлэн айлчлалын үеэр бэсрэг наадам үзсэн болон Гандантэгчинлэн хийдэд зочилсон зургуудаа өөрийн дагагч нарт хүргэж байсан юм.

Манай улсад ирэхээсээ өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ-д айлчилсан бөгөөд энэ үеэр мөн л тус улсын Ерөнхий сайдтай селфи зураг авахуулжээ.

Хуваалцах