Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн урьдчилсан дүн эцэслэн гараагүй байна
Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох түүхэн сонголтоо хийх ээлжит санал хураалт 22:00 цагт өндөрлөж, одоо төхөөрмжүүдээс санал хураалтын дүнг нэгтгэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох түүхэн сонголтоо хийх ээлжит санал хураалт 22:00 цагт өндөрлөж, одоо төхөөрөмжүүдээс санал хураалтын дүнг нэгтгэж байна. Өнөөдөр 01:30 цагийн байдлаар 2 586 төхөөрмжөөс ирүүлсэн 1 208 248 сонгогчийн саналын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх 821 136 саналтайгаар тэргүүлж явна. "Зөв хүн-Элеторат" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат 242 805 саналаар удаалж, АН-аас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ 72 569 саналтай байна.
Одоогоор 71 738 саналын хуудас санал тэмдэглэгдээгүй хэмээн тоологдоод байна.



















