Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв
Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.

Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн байна.

Хуваалцах