Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад /МХБНУ/ хийж буй төрийн айлчлал энэ сарын 18-нд эхэллээ.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Ерөнхийлөгчийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийх төрийн айлчлал эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад /МХБНУ/ хийж буй төрийн айлчлал энэ сарын 18-нд эхэллээ. Цахиагийн Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Нэй Би До хотын олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас МХБНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин болон албаны бусад хүмүүс угтлаа. Угтах арга хэмжээний үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.

Хуваалцах