Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдахыг хүсчээ
Украйны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өнгөрөгч дөрөвдүгээр сараас албан ёсоор эхэлсэн. Энэ сонгуульд 23 нэр дэвшигч өрсөлдөж байгаа тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлж байгаа.
Мэдээллийн алба

Украйны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өнгөрөгч дөрөвдүгээр сараас албан ёсоор эхэлсэн. Энэ сонгуульд 23 нэр дэвшигч өрсөлдөж байгаа тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлж байгаа.
Харин энэ сарын 24-нд сонгуультай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы канцлер Меркель, Францын Ерөнхийлөгч Олланд нар утсаар ярилцжээ. Тэд Украйны ерөнхийлөгчийн сонгууль шударга, тайван явагдахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн гурван орны удирдагч Украйны өнөөгийн хурцадмал байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна гурван орны удирдагч Орос, Европийн холбоо болон Украйн гурван тал оролцсон эрчим хүчний салбарын асуудлыг зохицуулах хэлэлцээрийг түргэтгэхийг онцложээ.


















