Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад төсөв хүрэлцэхгүй гэж мэдэгдлээ

Энэ жил Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад Ерөнхийлөгчийн сонгуультай. Гэвч энэ сонгуулийг зохион байгуулахад зарцуулагдах төсөв байхгүй гэх шалтгаанаар сонгууль хойшилж магадгүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад төсөв хүрэлцэхгүй гэж мэдэгдлээ
Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад төсөв хүрэлцэхгүй гэж мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Энэ жил Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад Ерөнхийлөгчийн сонгуультай. Гэвч энэ сонгуулийг зохион байгуулахад зарцуулагдах төсөв байхгүй гэх шалтгаанаар сонгууль хойшилж магадгүй байна. Тус улсын Сангийн сайдын хэлж байгаагаар сонгуулийг зохион байгуулахад нийт 1.8 тэрбум ам.доллар зарцуулагдахаар байгаа нь хэтэрхий их байна гэж үзэж байна.

Одоогоор төр барьж байгаа Ерөнхийлөгч Жосеф Кабилагийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны сүүлээр дуусгавар болсон ч Засгийн газар болоод сөрөг хүчнийхэн 2017 ондоо багтааж, дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахаар тохиролцсон. Гэвч төсөв мөнгөний хомсдлоос болоод дахин хойшлуулах гэж байгаа нь Ерөнхийлөгч Кабила эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хийж байгаа явуургүй үйлдэл гэж өрсөлдөгчид нь шүүмжилж байна.

Конгийн сонгуулийн хороо баруун Европын нийт сонгогчидтой ижил тооны буюу 30 сая сонгогчийг энэ оны зургаадугаар сараас өмнө бүртгэх ёстой. Гэтэл тус улсын зам тээвэр, харилцаа холбооны сүлжээ сайн хөгжөөгүй нь бүртгэл явуулахад саад болж байна. Үүний зэрэгцээ энэ сарын эхээр гол сөрөг хүчний тэргүүлэгч өөд болсон нь тус улсын ирээдүй нэг хүний дэглэм дор удаан үргэлжлэх вий гэх болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлсэн юм.

Одоогийн Ерөнхийлөгч Жосеф Кабила нь 2001 онд эцгийгээ залгамжлан төрийн эрхэнд гарснаас хойш өнөөг хүртэл хоёр удаа улиран сонгогдсон бөгөөд энэ удаагийн сонгуулиар дахин сонгогдохоор хүч үзэж байгааг нь сөрөг хүчнийхэн эрс шүүмжилж байгаа юм. Бүгд найрамдах Ардчилсан Конго улс нь 55 жилийн өмнө тусгаар тогтнолоо зарласнаас хойш төрийн эрх мэдэл нэгээс нөгөөд тайван замаар шилжиж байсан удаагүй учир энэ удаагийх ч мөн цус асгаруулсан зөрчил мөргөлдөөнд хүрэх вий гэж ажиглагчид болгоомжилж байна.

Хуваалцах