Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленский ялах магадлалтай байна

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд шинэхэн улс төрч Зеленский ялалт байгуулах магадлалтай байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленский ялах магадлалтай байна
Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленский ялах магадлалтай байна. Зураг: МҮОНРТ

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд шинэхэн улс төрч Зеленский ялалт байгуулах магадлалтай байна. Мягмар гарагт зарласан санал асуулгын дүнгээр шинэхэн улс төрч Владимир Зеленский 72.2 хувийн дэмжлэгтэй байсан бол чихрийн үйлдвэрийн эзэн, Ерөнхийлөгч Петро Порошенко 25.4 хувийн санал авчээ.

"КИИС" гэдэг судалгааны байгууллагаас энэ сарын 9-14-ний хооронд явуулсан энэ асуулгад Украины бүх бүс нутгаас 2000 гаруй хүн оролцсон байна. Үүнээс өмнө буюу өнгөрөгч долоо хоногт Украины Рейтингийн судалгааны агентлагаас явуулсан санал асуулгаар Зеленский 61, Порошенко 24 хувьтай байсан юм.

Хашир улс төрч, туршлагатай жүжигчний хооронд болох хоёр дахь шатны сонгууль энэ сарын 21-нд болно. Гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны сонгуульд Зеленский Порошенкогоос хоёр дахин олон санал авсан ч 50 хувиас илүү санал авч чадаагүй учраас хоёр дахь шатны сонгууль болохоор болсон юм.

Хуваалцах