Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх сэтгүүл хэвлэгдлээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн тухай сэтгүүлийг эрхлэн гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх сэтгүүл хэвлэгдлээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх сэтгүүл хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн тухай сэтгүүлийг эрхлэн гаргажээ. Сэтгүүлд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрээс эхлээд шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хүртэлх сонгуулийн бүхий л үйл явцыг дэлгэрэнгүй нийтэлжээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн уншигчдад хандсан мэндчилгээндээ Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль нь сонгуулийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болсныг онцлон тэмдэглээд, түүгээр өмнө нь байгаагүй олон шинэ, шинэлэг зүйлийн эхлэлийг тавьсан төдийгүй өмнөх сонгуулиудаар эцэс төгсгөлгүй маргалдаан сөргөлдөөн, хардлага сэрдлэг үүсгэж улмаар сонгуулийн мөн чанар, утга агуулга, нэр хүндийг нь унагаж байсан олон асуудлын учиг зангилааг тайлсан юм гэжээ.

Мөн “Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгосон зургаа дахь сонголт нь техник, технологийн шинэ дэвшлийн цаг үеийг нарийн мэдэрсэн, сонгогчдын эрх ашигт бүрэн нийцсэн, олон улсад өндөр үнэлэгдэхүйц жинхэнэ ардчилсан сонгууль болсныг түүх мартах ёсгүйг дурдаад бидний хойч үе үүнийг илүү мэдэрч, ухаарч, тэр үеийнхээ өндөрлөгөөс илүү бодитой үнэлэх нь лавтай” гэж онцолжээ.

СЕХ энэ сэтгүүлээс гадна ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нийт 15 мянга орчим гэрэл зураг, 50 цагийн видео бичлэг хийсэн байна. Сэтгүүлийн дээжийг өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр гишүүдэд өргөн барьсан юм.

Түлхүүр үг:Сонгуулийн ерөнхий хороо
Хуваалцах