Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайлан гарлаа
Сонгуулийн зардлын тайлангаа өгсөн дээрх намуудад нийт 10240 иргэн, 188 хуулийн этгээд хандив өгсний 1017 иргэн, 71 хуулийн этгээдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд зарлалаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Намын сонгууль эрхэлсэн байгууллага санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногт багтаан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу Ардчилсан Нам, Монгол Ардын Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа гаргаж, аудит хийлгэж ирүүлснийг нэгтгэж, хандив өгсөн иргэд болон хуулийн этгээдийг хуулийн хугацаанд нийтэд зарлаад байна.
Сонгуулийн зардлын тайлангаа өгсөн дээрх намуудад нийт 10240 иргэн, 188 хуулийн этгээд хандив өгсний 1017 иргэн, 71 хуулийн этгээдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд зарлалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦСОН НЭР ДЭВШИГЧ, НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГДСЭН ТАЙЛАН 2013.08.05 мян.төг Орлого, зарлагын нэр Ардчилсан Нам Монгол Ардын Нам Монгол Ардын Хувьсгалт Нам ДҮН Орлого 1 Намын хөрөнгө 0 565000 20 565020 2 Нэр дэвшигчийн хөрөнгө 0 0 0 0 3 Талархан дэмжигч намын хандив 0 0 0 0 4 Хуулийн этгээдээс өгсөн хандив 3133710.1 288000 75415 3497125.1 5 Иргэдээс өгсөн хандив 3498437.9 2377703.6 740420.9 6616562.4 ОРЛОГЫН ДҮН 6632148 3230703.6 815855.9 10678707.5 Зардал 1 Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах 667370 1227062.1 170210.4 2064642.5 2 Нэр дэвшигчийг сурталчлах 1454689.3 2485100.5 220934.4 4160724.2 3 Сонгуулийн уулзалт, хурал цуглаан зохион байгуулах 136386.6 270723 46099.8 453209.4 4 Бичиг хэрэг 2566.2 39968.7 2406.2 44941.1 5 Шуудангийн зардал 14780.9 1339.5 2761.1 18881.5 6 Холбооны зардал 888 292387.1 0 293275.1 7 Унааны зардал 631042.6 453825.6 16237.6 1101105.8 8 Албан томилолтын зардал 122492.7 34618.8 48481.5 205593 9 Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн хөлс, мөнгөн урамшуулал 3601914 263647.2 308640 4174201.2 ЗАРДЛЫН ДҮН 6632130.3 5068672.5 815771 12516573.8 Өглөг 0 1838274.5 0 1838274.5 Үлдэгдэл 17.7 305.7 84.9 408.3 СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО


















