Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхийлөгчийн Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Тэрээр “Монголчууд бид морин жилийн босгон дээр ирээд байна. Морийг монголчууд эрч хүчтэй, цовоо сэргэлэн, хийморьтой амьтан хэмээн бэлгэшээдэг. Энэ морин жил “Ялгуусан” гэсэн тодотголтой. “Ялгуусан” гэдэг нь ялна гэсэн үг. Тиймээс ирж буй жилд Монголчууд хийморьлог байх нь гарцаагүй хэмээн бэлэгшээ

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгчийн Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн сар шинийн босгон дээр үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болон холбогдох албаныхан Төр, засгийн үйлчилгээний “Элит” цогцолборт ахмадуудаа хүндэтгэн хүлээж авч зоог барин Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа. Хүндэтгэлийн уулзалтын үеэр ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй ахмадууддаа сар шинийн мэнд дэвшүүлж хийж бүтээж байгаа ажлаа танилцуулснаас гадна ахмадуудыг төлөөлж МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат үг хэллээ. Тэрээр “Монголчууд бид морин жилийн босгон дээр ирээд байна. Морийг монголчууд эрч хүчтэй, цовоо сэргэлэн, хийморьтой амьтан хэмээн бэлгэшээдэг. Энэ морин жил “Ялгуусан” гэсэн тодотголтой. “Ялгуусан” гэдэг нь ялна гэсэн үг. Тиймээс ирж буй жилд Монголчууд хийморьлог байх нь гарцаагүй хэмээн бэлэгшээж буйгаа хэллээ.

Хуваалцах