Ерөнхийлөгчийн тангараг гурван хэсгээс бүрдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслол 2013.07.10-ны 11:00 цагт Их Эзэн Чингис хааны хөшөөны өмнө болно.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслол 2013.07.10-ны 11:00 цагт Их Эзэн Чингис хааны хөшөөны өмнө болно.
Тангараг өргөх бэлтгэл ажлыг УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газраас гарсан хамтарсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа юм. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдлаа хэмээн зохион байгуулах ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тангараг өргөн ёслол нь гурван хэсгээс бүрдэх юм байна. Эхний хэсэгт жил бүрийн энэ өдрүүдэд уламжлал болон зохион байгуулагддаг Төрийн далбааг ёслол төгөлдөр мандуулах юм. Энэ үеэр мөн урлагийн зарим нэг үзүүлбэр тоглогдох аж.
Удаах хэсэгт УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болох бөгөөд хуралдаан 20 минут үргэлжлэх юм. Энэхүү хуралдаанд хөтөлбөрийн гол хэсэг болох Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх тангарагаа УИХ болон нийт ард түмнийхээ өмнө өргөнө.
Харин төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээлээ сольж, ёслол хүндэтгэлийн хослолоо өмсөх юм байна.
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний командлагчийн хувьд бүх цэргийн рапортийг хүлээж авснаар 45 минут Цэргийн парад жагсах ажээ.


















