Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан энэ лхагва гарагт болно

2011 оноос эхлэлтэй тус барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас эхлэх юм. Өнгөрсөн хоёр жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжөөд байсан ч энэ жил бөх сонирхогчдын хүлээлтийг эцэслэх нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан энэ лхагва гарагт болно
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан энэ лхагва гарагт болно. Зураг: МҮОНРТ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 29-нд буюу нөгөөдөр болох гэж байна.

2011 оноос эхлэлтэй тус барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас эхлэх юм. Өнгөрсөн хоёр жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжөөд байсан ч энэ жил бөх сонирхогчдын хүлээлтийг эцэслэх нь ээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд амжилттай оролцож байсан бөхчүүдийг эргэн сануулья.

2019

Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий, үзүүр: улсын начин Ц.Одбаяр

Их шөвөгт: Улсын начин Б.Ганхуяг, улсын начин Д.Амарсайхан

2018

Түрүү: Улсын харцага О.Хангай, үзүүр: даян аварга Н.Батсуурь

Их шөвөгт: Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Д.Анар

2017

Түрүү: Улсын харцага Т.Баасанхүү, үзүүр: улсын заан Н.Жаргалбаяр

Их шөвөгт: Улсын аварга Ч.Санжаадамба, даян аварга Н.Батсуурь

2016

Түрүү: Улсын арслан Р.Пүрэвдагва, үзүүр: улсын аварга Ч.Санжаадамба

Их шөвөгт: Улсын заан Б.Батмөнх, улсын заан Б.Пүрэвсайхан

2015

Түрүү: Улсын заан Б.Пүрэвсайхан, үзүүр: улсын аварга Ч.Санжаадамба

Их шөвөгт: Улсын аварга Г.Эрхэмбаяр, даян аварга Н.Батсуурь

2014

Түрүү: Улсын аварга С.Мөнхбат, үзүүр: улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Их шөвөгт: Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба

2013

Түрүү: Улсын заан Б.Пүрэвсайхан, үзүүр: улсын аварга Г.Эрхэмбаяр

Их шөвөгт: Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Батмөнх

2012

Түрүү: Улсын заан М.Өсөхбаяр, үзүүр: улсын гарьд Д.Рагчаа

Их шөвөгт Улсын арслан Ц.Содномдорж, аймгийн арслан Ц.Чимэддорж

2011

Түрүү: Улсын аварга С.Мөнхбат, үзүүр: улсын арслан Ц.Содномдорж

Их шөвөг: Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ

Хуваалцах