Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг өөр хуультай нэгтгэнэ гэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тос төрөөс ухаалаг төр рүү” санаачилгынхаа хүрээнд хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсны нэг нь Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг өөр хуультай нэгтгэнэ гэв
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг өөр хуультай нэгтгэнэ гэв. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тос төрөөс ухаалаг төр рүү” санаачилгынхаа хүрээнд хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсны нэг нь Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга юм. Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан тус хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн байна.

Гэхдээ бусад ижил агуулгатай хуулийн төслүүдтэй нэгтгэх санал гаргасан бөгөөд үүнийгээ Ерөнхийлөгчид уламжлах аж. Тодруулбал, уг хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газраас санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх тухай багц хуулийн төслүүдэд тусгагдсан зарим зарчим, агуулгатай адил байна хэмээн үзжээ.

Хуваалцах