Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.
Хил хамгаалах байгууллагын бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон хил хамгаалалтад орчин цагийн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тусгаж хэрэгжүүлэх талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн дэслэгч генерал Ц.Тогоо болон ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхээс Хил хамгаалах байгууллагын талаар авах арга хэмжээ, анхаарах асуудлын талаар ярилцав.

Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба


















