Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар 2016 оны 6 дугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 16 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гом

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ
Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар 2016 оны 6 дугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 16 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 59 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, гурван хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах