Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв
Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу 1 гомдол мэдээллийг шилжүүлсэн бол ажиллагаанд одоогоор 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Хуваалцах