Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 4 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Эрүүгийн 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 4 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн 528 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 15 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, 507 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 443, мөрдөн байцаалтын 64 хэрэг байна.

Хуваалцах